Шууд Chart

Хүчит бөхийн зургаагийн даваа эхэллээ

2018-07-12 16:12:08

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа эхэллээ.

Зургаагийн даваанд ам авсан байдлыг танилцуулбал,

- Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Улсын аварга Ч.Санжаадамба Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, Улсын начин цолын болзол хангаад байгаа аймгийн арслан Б.Батжаргалыг

- Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Улсын аварга С.Мөнхбат Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, Улсын начин цолын болзол хангаад байгаа аймгийн арслан Ш.Дарханбат

- Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын арслан Н.Батсуурь Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, Улсын начин цолын болзол хангаад байгаа аймгийн арслан Ц.Бямба-Очирыг

- Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдорж Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, Улсын начин цолын болзол хангаад байгаа аймгийн арслан Д.Амаржаргалыг

- Говь-Алтай аймгийн харьяат, Улсын гарьд Н.Ганбаатар Завхан аймгийн Отгон сумын харьяат, Улсын начин цолын болзол хангаад байгаа аймгийн арслан Т.Бэгзсүрэнг 

- Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын заан Н.Жаргалбаяр  Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, Улсын начин цолын болзол хангаад байгаа аймгийн арслан Б.Даваа-Очирыг

- Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат, Улсын харцага А.Цацабшир Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Улсын начин цолын болзол хангаад байгаа аймгийн арслан Ш.Мөнгөнбаатарыг амлажээ.

Энэ даваанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, аймгийн арслан Н.Золбоо, Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, цэргийн арслан Д.Цэрэнтогтох нар тунаж үлджээ...


Хүчит бөхийн зургаагийн даваа эхэллээ  
Үзсэн: 1480 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй