Шууд Chart

"Баянгол гурван тамир” баг тэргүүлэгчдийг буулган авлаа

2014-01-28 14:45:17

Өчигдөр буюу Даваа гарагт лигийн 3-р тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдлаа. Мөн энэ өдөр Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбооны шүүгч, Мексик улсын иргэн Gabriel Ramirez манай улсад хүрэлцэн ирж, анхныхаа тоглолтуудыг шүүсэн. Түүний хувьд тун өрсөлдөөнтэй болж байгаа Үндэсний Супер Лиг дуустал тоглолтуудыг шүүн явуулах юм.

Эхний тоглолт Баянгол Гурван Тамир болон Дорнод Танан Гарьд багуудын хооронд болж Баянгол Гурван Тамир багийнхан энэ удаад томоохон сорилтыг даван гарч, онооны давамгайллаа алдахгүй явсаар 103:98 харьцаатай хожлоо.

2 дахь тоглолт Сүхбаатар SBL Хасын Хүлэгүүд болон Баянзүрх Их Өргөө Аравтууд багуудын хооронд болсон. Уг тоглолтод 114:98 харьцаатай “SBL Хасын Хүлэгүүд баг хожиж, улирлын 9 дахь хожлоо авлаа. Ингэснээр Хүлэгүүд баг Гарьдууд болон Гурван Тамир багуудын араас, 1хэн хожлын зөрүүтэй 3-р байранд бичигдэж байна.

Үндэсний супер лигт ирэх Лхагва гарагт эхний тоглолт Говь-Алтай МонТорхболон Увс Эрдэнэдрийлинг Ригс багуудын хооронд болох бол 2 дахь тоглолт “Баянгол Гурван Тамир УБ Альянс Тех ШУТИС-н Харцага багуудын хооронд болно.

Нийтэлсэн: О.Энхмаа

"Баянгол гурван тамир” баг тэргүүлэгчдийг буулган авлаа   
Үзсэн: 2034 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй