Шууд Chart

Шатахууны үнийг автоматаар тогтоох механизмыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна

2019-05-03 13:57:00

Тавдугаар сарын 1-ний байдлаар АИ95 автобензин 2290-2310 төгрөгийн хооронд, А80 1630-1800 төгрөг, АИ92 1800-1860 төгрөг, дизель түлш 2250-2370 төгрөгийн үнэтэй байна.

Үүнийг өмнөх долоо хоногийн мөн үетэй харьцуулахад АИ95 55-65, АИ92 75-140, Дизель түлш 35-55 төгрөгөөр тус тус өсч, харин А80 авто бензиний үнэд өөрчлөлт ороогүй байна. Энэ бол Үндэсний Статитискийн хорооноос авсан мэдээ. Жижиглэнгийн үнэд гарсан өөрчлөлтийн талаар Ашигт малтмал газрын тосны газрын дэд дарга н.Эрдэнэбаяр ингэж ярьж байна.

Одоогийн байдлаар А80 автобензин тонн тутамдаа 666, АИ92 696, дизелийн түлш 640 ам.доллар болоод байна. Засгийн газраас манай улсын гол импортлогч ОХУ-ын Роснефть компанитай байнгын холбоотой ажиллаж байгаа хэдий ч үнийн өсөлт дэлхийн зах зээлийн үнээс хамааралтай байна. Мөн үүнд олон улсын байдал шууд нөлөөлж байгааг тэрбээр хэллээ.

Дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар улсын хэмжээнд А80 автобензин 109 хоногийн, АИ92 49 хоногийн, дизель түлш 44 хоногийн , ТС-1 онгоцны түлш 27 хоногийн нөөцтэй байна.

Мөн шатахуун импортлогч 26 аж ахуйн нэгж 116.5 мянган тонноос багагүй хэмжээний компанийн нөөцийг бүрдүүлж байна гэж Ашигт малтмал газрын тосны газраас мэдээллээ.

Үнийн өсөлт хэдий хугацаанд үргэлжлэхийг мэдэхгүй учир Засгийн газраас олон улсын Валютын сангийн зөвлөсөн шатахууны үнийг автоматаар тогтоох механизмыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.


Шатахууны үнийг автоматаар тогтоох механизмыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна  
Үзсэн: 1456 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй