
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулаагүй 4000 гаруй аж ахуйн нэгж хувь хэмжээ тогтоосон төлбөрөө төлөөгүй байна. Манай улсад 100 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Тэдний 30 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Аж ахуйн нэгж байгууллагууд 25 ажилтан тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах журамтай байдаг. Энэ журмыг биелүүлээгүй тохиолдолд тухайн байгууллагад торгууль ногдуулж байна гэж Хөгжлийн бэрхшээлтэй хүний Хөгжлийн ерөнхий газрын дарга н.Ганчимэг хэллээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулаагүй аж ахуйн нэгжүүд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээтэй тэнцэхүйц төлбөр төлдөг. Тус санд орсон мөнгийг эргээд хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэхэд дэмждэг үзүүлдэг байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулаагүй 4000 гаруй ААН хувь хэмжээ тогтоосон төлбөрөө төлөөгүй | ||
Үзсэн: 1036 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.