Шууд Chart

Уулархаг нутгаар нойтон цас орно

2019-05-06 11:09:24

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, өдөртөө зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Говийн аймгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Улаанбаатар хот орчмоор багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө 16-18 хэм дулаан байна гэж ЦУОШГ-ын цаг уурч н.Энхтуяа мэдээллээ.


Уулархаг нутгаар нойтон цас орно  
Үзсэн: 1750 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй