Шууд Chart

Өнөөдөр астма буюу гуурсан хоолойн багтраа өвчний эсрэг дэлхийн өдөр

2019-05-07 09:56:15

Өнөөдөр астма буюу гуурсан хоолойн багтраа өвчний эсрэг дэлхийн өдөр тохиож байна. Дэлхийн астмын сүлжээний тархвар зүйн судалгаагаар дэлхий дээр 334 сая хүн астмаар өвчилсөн гэсэн тоо баримт бий.

Үүний 14 хувь нь хүүхэд насанд тохиолдсон байна. Манай улсад сүүлийн 25 жилд хүүхдэд тохиолдох астма буюу гуурсан хоолойн багтраа өвчний талаар судалгаа хийгдээгүй. Мөн үүнийг эрт илрүүлэн оношлох, эмчлэх, хянах тогтолцоо өнөөдрийг хүртэл бүрдээгүй байна.

Астма нь хүүхдэд хөнгөн хэлбэрээр явагддаг боловч хүнд хэлбэрээр сэдрэхэд бэлэн байдаг. Тиймээс хүүхдийг аль болох томуугаар өвчлүүлж, харшлын шинж чанар илрүүлэхгүй байхыг эмч нар зөвлөдөг. Түүнчлэн астмыг эрт буюу хүүхэд насанд оношилж эмчилвэл хүндрэл гарахгүй байх боломжтой эсэх талаар ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зөвлөх поликлиникийн эрхлэгч, Анагаах ухааны доктор н.Цэвэгмидээс тодрууллаа.


Өнөөдөр астма буюу гуурсан хоолойн багтраа өвчний эсрэг дэлхийн өдөр  
Үзсэн: 2464 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй