Шууд Chart

Манай улсад 58 жилийн турш хуримтлуулсан аюултай хог хаягдал байна

2019-05-09 09:52:13

Манай улсад 1960 оноос хойш буюу нийт 58 жилийн турш хуримтлуулсан аюултай хог хаягдал байна. 2017 оны байдлаар улсын хэмжээнд зайлшгүй устгах шаардлагатай химийн хатуу бодис 369 тонн, 68 мянган литр шингэн бий.

Хамгийн аюултай нь эдгээрийн 85 хувь нь зориулалтын бус газарт хадгалагдаж байгаа юм. Аюултай хог хаягдал болох эмнэлгийн хэрэглэсэн зүү тариур, хуруу зай зэрэг нь хүний дотоод шүүрэл, дархлаа, мэдрэлд хор учруулдаг.

Хог хаягдлыг бууруулах, дахин боловсруулах тал дээр төр засгаас хэрхэн анхаарч ажиллаж байгаа талаар Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаас тодрууллаа. 


Манай улсад 58 жилийн турш хуримтлуулсан аюултай хог хаягдал байна   
Үзсэн: 1777 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй