Шууд Chart

Дархлаажуулалтад хамрагдалт буурчээ

2019-05-09 10:05:53

Олон нийтийн цахим сүлжээ, хүмүүсийн ам дамжсан ярианаас үүдэж эцэг, эхчүүд товлолт дархлаажуулалтад эргэлзэж, хүүхдээ хамруулахаас татгалздаг байна. Энэ тухай НҮБ-ын Хүүхдийн сан, Шинэ нийгмийн эрүүл мэнд төрийн бус байгууллагаас хамтран хийсэн судалгааны дүнд мэдээлжээ.

Тодруулбал, улсын хэмжээнд дархлаажуулалтад хамрагдалт 91 хувьтай байгаа ч Баян-Өлгий аймагт 73 хувь болтлоо буурч, нийт хүмүүсийн 27 орчим хувь нь вакцины үр нөлөөнд эргэлздэг гэж хариулсан байна. Энэ талаар Шинэ нийгмийн эрүүл мэнд төрийн бус байгууллагын тэргүүн судлаач н.Дуламсүрэнгээс тодрууллаа.


Дархлаажуулалтад хамрагдалт буурчээ  
Үзсэн: 641 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй