Шууд Chart

Нийт сумын 90 гаруй хувьд нь гал унтраах мэргэжилтэн, техник хэрэгсэл байхгүй

2019-05-09 14:07:25

Манайд хамгийн их гардаг гамшиг нь түймэр. Нэг жилд гарч байгаа гамшиг, гэнэтийн ослын 80-90 хувь нь гал түймэр байгаа юм. Гэсэн ч өнөөдөр 320-иод сумаас 30 гаруй нь гал унтраах ангитай. Бусад сум сууринд гал унтраах мэргэжлийн алба байтугай ганц машин техник ч байдаггүй.

Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад “Гол нь иргэд өөрсдөө гамшгийн эрсдлийг бууруулах, аюул багатай даван туулах чадвартай байх ёстой” гэж олон улсад үздэг болсон. Тиймээс сайн дурын нөхөрлөлийг хуулийн хүрээнд байгуулж ажиллахыг манай улс дэмждэг гэж ОБЕГ-ын дэргэдэх Гамшгийн судалгааны хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор н.Сэржмядаг мэдэгдлээ.

Сүүлийн 10 жилд Онцгой байдлын албан хаагчдын тоо хоёр дахин нэмэгджээ. Харин сүүлийн таван жилд 2-3 гал унтраах албыг шинээр байгуулсан байна


Нийт сумын 90 гаруй хувьд нь гал унтраах мэргэжилтэн, техник хэрэгсэл байхгүй   
Үзсэн: 847 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй