Шууд Chart

Монгол-Орос-Хятад-Солонгос улсын зохиогчийн эрхийн байгууллагын 4 талт уулзалт болж байна

2019-05-13 13:24:13

Монгол-Орос-Хятад-Солонгос улсын зохиогчийн эрхийн байгууллагын дөрвөн талт уулзалт манай улсад болж байна. Энэхүү уулзалтаар зохиогчийн эрх болон түүнд хамаарагдах эрх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр Дэлхийн оюуны өмчийн байгууллага болон олон улсын байгууллагын зүгээс хэрэгжүүлж буй үйл ажиллагаа бодлогын арга хэмжээнүүдийг танилцуулахаас гадна энэ салбарын тулгамдсан асуудлуудыг ярилцаж туршлага солилцох юм байна.

Оюуны өмч болон зохиогчийн эрхийн зөрчилтэй холбоотой асуудлуудыг улс орнууд ихэвчлэн дотоодынхоо хууль тогтоомжоор шийдвэрлэдэг. Тэгвэл энэ дөрвөн талт уулзалтаар бүс нутгийн түвшинд үйлчилж байгаа хууль эрх зүйн орчныг судлах боломж бүрдэх юм.

Мөн хөрш орнуудын тухайд зохиогчийн эрхийн салбарт хамтран ажиллах, талуудаас ирж байгаа гомдол саналыг солилцох боломж бүрдүүлдгээрээ чухал ач холбогдолтойг зохион байгуулагчид онцоллоо. Оюуны өмчийн газрын дарга н.Эрдэнэсүрэн ярьж байна.

Монгол-Орос-Хятад-Солонгос улсын зохиогчийн эрхийн байгууллагын дөрвөн талт уулзалт гурван өдөр үргэлжлэх юм. 2013 оноос хойш жил бүр болж байгаа энэ удаагийн уулзалтыг “Зохиогчийн эрх эдийн засаг болон соёлын хөгжлийн хөдөлгөгч хүч болох нь” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.


Монгол-Орос-Хятад-Солонгос улсын зохиогчийн эрхийн байгууллагын 4 талт уулзалт болж байна  
Үзсэн: 1424 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-05-17 06:10
зуйтээ

Бидэнтэй нэгдээрэй