
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Өдөртөө зарим газраар бага зэргийн бороо, нойтон цас орно.
Говийн болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө Өмнөговийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Бороо орохгүй, салхи зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Өдөртөө 19-21 хэм дулаан байна гэж ЦУОШГ-ын цаг уурч н.Бат-Эрдэнэ мэдээллээ.
Ихэнх нутгаар бороо, нойтон цас орно | ||
Үзсэн: 2700 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.