
Малайз улсын нийслэл Куала-Лумпур хотод Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа агсны шүүх хурал үргэлжилж байна. Одоогоос 13 жилийн өмнө буюу 2006 онд Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа Малайз улсад онц ноцтойгоор бусдын гарт амиа алдсан. Уг хэрэгт холбогдуулан тухайн үед цагдаагийн офицер байсан хоёр хүнд цаазын ял оноосон ч ялыг одоо болтол гүйцэтгээгүй байгаа юм.
Тэгвэл Ш.Алтантуяа агсны гэр бүлийн зүгээс түүнийг бусдын гарт амиа алдсанаас болж учирсан сэтгэл санааны болон бие, эрүүл мэндийн гарз хохиролдоо Малайзын Засгийн газар, улс төрийн шинжээч Абдул Разак, цагдаагийн албан хаагчид болох Сирул Азар, Азила Хадри нараас 100 сая Малайз ринггит буюу 63 тэрбум төгрөгийг нэхэмжлэн Малайзын Иргэний хэргийн шүүхэд хандсан юм.
Энэ хэрэгт Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Монгол Улсын Ерөнхийлөгч анхаарлаа хандуулж, Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга шүүх хуралд нь оролцоод ирсэн. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянгаас шүүх хурал, хэргийн явцын талаар тодруулснаа хүргэе.
Шүүх хурал энэ сарыг дуустал үргэлжилнэ. Ш.Алтантуяагийн өмгөөлөгч “Хэрэг энэ ондоо багтаан шийдэгдэнэ гэдэгт итгэж байна” гэжээ.
Ш.Алтантуяа агсны шүүх хурал үргэлжилж байна | ||
Үзсэн: 1187 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.