
Амралтын өдрүүдээр махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Нийслэлчүүд нэг өдөрт 100-120 тонн мах хэрэглэж байна. Улсын нөөцөөс нийтийн худалдаанд зориулан гаргаж байгаа махны хангамж харьцангуй тогтвортой байгаа юм.
“Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хот дахь махны хангамжийн байдалд саатал гарч, үнийн савлагаа үүссэн. Үүний учир шалтгааныг бид олж, шуурхай зохицуулах арга хэмжээ авахаар ажиллаж байна гэж ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэллээ.
Өдөртөө 30 орчин тонн нөөцийн мах иргэдийн гар дээр очдог. Нөөцийн махыг зах зээлийн дундаж ханшаас 20-25 хувийн хямдралтай үнээр борлуулж байна. Цаашдаа нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Ялангуяа ойрын өдрүүдэд урьд өмнө нийлүүлж байснаас хоёр дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг энэ үеэр хэллээ.
Амралтын өдрүүдээр махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар төлөвлөжээ | ||
Үзсэн: 1049 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.