Шууд Chart

Плэй-оффын тоглолт эхлэв

2014-02-18 13:24:47

Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо "Sprite" брэндтэй хамтран зохион байгуулж байгаа Үндэсний Супер Лигийн плэй-оффын тоглолтууд өчигдөр эхлэв.  Энэ улирлын хувьд өмнөх жилээс ч илүү маш их өрсөлдөөнтэй болж, улирлын сүүлийн тоглолтод плэй-оффт тоглох багууд тодорсон.

Плэй-оффын нээлтийн тоглолт, улиралд 12 хожил авч улирлыг тэргүүлсэн “Сүхбаатар SBL Хасын Хүлэгүүд” болон 11 хожилтой дөрөвдүгээр байраар шалгарсан “Баянгол Гурван Тамир” багуудын хооронд болсон. Энэ тоглолтыг Монголд анх удаагаа Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбооны албан ёсны шүүх эрхтэй гурван шүүгч талбайд гарч зэрэг шүүсэн. FIBA-ын шүүгчид болох Gabriel Ramirez, Krishna Dominguez болон Б.Ганзориг нар энэ тоглолтыг шүүн явуулсан юм.
Цувралын эхний тоглолтод “Сүхбаатар SBL Хасын Хүлэгүүд” баг 103:84 харьцаатай хожил авсан бол Плэй-оффын хоёр дахь учраа, плэй-оффт хоёрдугаар байраар шалгарсан “Дорнод Танан Гарьд” болон гуравдугаар байраар шалгарсан “УБ Альянс Тех ШУТИС-ийн Харцага” багууд учраа таарсан. Эдгээр багууд өнгөрсөн улиралд мөн л плэй-оффын эхний шатанд таарч байсан. Мөн энэ улирлыг ижилхэн 11 хожилтойгоор дуусгасан ч, хоорондын тоглолтод "Гарьд"-ууд гурван удаа хожоод байсан. Энэ тоглолтод 82:77 харьцаатай “УБ Альянс Тех ШУТИС-ийн Харцага” баг хожиж, цувралын эхний хожлыг авлаа.
Цувралын хоёр дахь тоглолт маргааш болно.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Плэй-оффын тоглолт эхлэв   
Үзсэн: 1573 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй