
Сүрьеэгээр өвчилсөн иргэдийн сэтгэл санааг өргөх, тэдэнд зориулсан ном товхимлыг гаргахаар боллоо. “Сүрьеэгүй Монгол” төслийг өнгөрсөн онд “Энхрий эрдэнэ сан”-гаас хэрэгжүүлж эхэлжээ.
Сүрьеэгээр өвчилсөн хүмүүст бэрхшээл саад ихээхэн тохиолддог. Тэдэнд эмчилгээ хийхэд заримдаа өвчнөөсөө болоод судас нь зүү орох боломжгүй болтлоо хатуурсан байх тохиолдол ч гардаг. Эмчилгээ хийлгэснийхээ дараа дотор нь муухайрах, дүлийрэх, нийгмээс гадуурхагдах байдал ч бас мэдрэгддэг байна. Тиймээс сүрьеэгээр өвчилсөн тэдгээр хүмүүсийн сэтгэл санааг өргөх, сайн сайхныг ном зохиолоор дамжуулан бэлэглэх зорилгоор тус сангийн зүгээс Монголын Зохиолчдын эвлэлтэй хамтран ажиллах санал тавьжээ.
“Сүрьеэгүй Монгол” төслийн зохицуулагч н.Бурмаа ингэж ярилаа. Сайн сайханд хөтөлсөн тус ном худалдаанд тавигдахгүй, зөвхөн сүрьеэгээр өвчилсөн иргэдэд тараагдах юм байна.
Сүрьеэгээр өвчилсөн иргэдэд зориулсан ном товхимол гаргана | ||
Үзсэн: 751 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.