Шууд Chart

Дуу хөгжмийн бүтээгчид энэ сарын 24-нд чуулна

2026-06-18 12:51:34

Дэлхийн оюуны өмчийн байгууллага "Wipo" ба Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар "Ipom" хамтран Монгол Улсын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт зохиогчийн эрхийг хамгаалах хамтын удирдлагын тогтолцоог бэхжүүлэх зорилготой "Wipo" mentorship хөтөлбөрийг Япон улсын Оюуны өмчийн газар "Jco", Япон улсын Соёлын асуудал эрхэлсэн агентлаг "ACA"-ийн дэмжлэгтэйгээр 1 жилийн хугацаанд хэрэгжүүлж, Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах хамтын удирдлагын байгууллага болох "Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг" "Moscap" уг хөтөлбөрт хамрагдах юм.

Хөтөлбөрийн хугацаанд талууд хамтран ажиллаж, "Moscap"-ийг "CISAC"-д гишүүнээр элсүүлэх зорилт тавин ажиллана.

Энэхүү зорилгын хүрээнд Монголын дуу хөгжим бүтээгчид болон хөгжмийн бүтээлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, Монгол бүтээлийн ашиглалтын төлбөрийг олон улсаас цуглуулах, бүтээл ашиглалтад мониторинг хийх, гишүүдэд төлбөр хуваарилах үйл явцыг автоматжуулах зохиогчийн эрхийн удирдлагын "АТЛАС" системийг Монголд нэвтрүүлнэ.

Уг хөтөлбөр 2026 оны зургаадугаар сарын 24-нд Чингис хаан зочид буудлын "Өргөө" танхимд 10-17 цагт болно.

Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор авна уу

https://www.facebook.com/photo?fbid=991264487105453&set=a.150854811146429

Мөн CISAC-ын олон улсын зөвлөхүүд хамтын удирдлагын байгууллагын дүрэм журмууд, эрх төлөөлүүлэх гэрээ, гишүүнчлэлийн журам, бүтээл ашиглалтын тариф, төлбөр хуваарилалтын дүрмийг сайжруулах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлж, тогтвортой, хариуцлагатай бөгөөд ил тод засаглалыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж Олон улсын Зохиогч, Хөгжмийн зохиолчдын нийгэмлэгүүдийн холбооноос мэдээллээ.


Дуу хөгжмийн бүтээгчид энэ сарын 24-нд чуулна  
Үзсэн: 72 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй