УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-ийн 2025 оны үйл ажиллагааны тайланг танилцууллаа.
2025 онд
-Тэтгэврийн олон давхаргат тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор “Хувийн нэмэлт тэтгэврийн тухай” хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан
-Нийгмийн даатгалын санд 5.2 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 720 гаруй мянган иргэнд 5.8 их наяд төгрөгийн тэтгэвэр, тэтгэмжийг олгосон байна. Мэдээллийн санд 63.8 мянган ажил олгогч, 1.37 сая гаруй даатгуулагч бүртгэлтэй байна
-Сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкуудад байршуулж болон Засгийн газрын үнэт цааснаас нийт 97.2 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олжээ
-Нийт 505.6 мянган иргэний тэтгэврийг 6.0 хувиар нэмэгдүүлснээр дундаж тэтгэвэр 870.9 мянган төгрөгт хүрсэн байна.
-Хүүхдээ асарч буй 16.9 мянган эх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 3.9 мянган эцэг эх болон 55.2 мянган малчны тэтгэврийн шимтгэлийн 50 хувийг төрөөс хариуцан төлж, даатгалд хамрууллагдлаа. Донорын болон оршуулгын тэтгэмжийг 4.5 сая төгрөг болгон өсгөв.
Цаашид хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжих, даатгуулагчид хуримтлалаа эрүүл мэнд, боловсрол, орон сууцны ипотект ашиглах боломжийг бүрдүүлэх, тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын байгууллагын үйлчилгээг бүрэн цахимжуулах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.
Байнгын хорооны гишүүдийн зүгээс нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлэх, зорилтот бүлэгт чиглэсэн халамж, тэтгэмжийн хүртээмжийг улам уян хатан болгож дээшлүүлэхийг зөвлөлөө гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
| Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайланг байнгын хороонд танилцууллаа | ||
| Үзсэн: 71 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.