
Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийн хүрээнд Дорнод аймагт сургалт зөвлөгөөн боллоо. Энэ үеэр мал аж ахуйг эрчимжүүлэхийн тулд зориулалтын байр орчин, тэжээлийн үйлдвэр байгуулах, үйл ажиллагааны технологи горим зэрэг олон сэдвээр мэргэжлийн эрдэмтэн судлаачид хичээл заасан байна.
Аж ахуй эрхлэгчид, эрчимжсэн мал аж ахуйн өртөг зардал өндөр, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнэ ханш бага байдаг тухай ярьж байна. Зарим малчид эрчимжсэн аж ахуй гэхээр малыг эрлийзжүүлж, үүлдэр угсааг сайжруулах төдийгөөр ойлгож байгаа нь монгол малын удмын санд сөрөг нөлөө учруулж болзошгүй юм.
Түүнчлэн хот суурин газрын иргэдийг мах, сүү, өндөг, зөгийн бал зэрэг бүтээгдэхүүнээр тогтвортой хангах зорилгоор Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Дорнод зэрэг аймагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байна. Одоо ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн н.Алтангэрэлийн ярихыг сонсгоё.
Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байна | ||
Үзсэн: 1507 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.