Шууд Chart

Хаврын тариалалтын явц 70 орчим хувьтай байна

2019-05-30 13:04:16

Хаврын тариалалтын явц 70 орчим хувьтай байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээгээр 259.6 мянган га-д үр тариа тариалалт хийжээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд газар тариалангийн бүс нутгаар гандуу байна. Тиймээс өндөр боломжийн ургац авахын тулд үр тариагаа гангаас хамгаалах  арга хэмжээ авах хэрэгтэй. Тухайлбал зургаадугаар сарын 10-аас наана шингэн бордоо ашиглах шаардлагатай гэж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат агарномч н.Мардаан зөвлөж байна.

Хаврын тариалалтад зориулан 242 аж ахуйн нэгж, иргэнд 10.3 мянган тонн үрийн буудайг 30 хувийн хөнгөлөлттэй авч байна. Мөн 380 гаруй аж ахуйн нэгж, иргэнд 1.57 мянган тонн шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгоод байна.  


Хаврын тариалалтын явц 70 орчим хувьтай байна  
Үзсэн: 1069 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй