
Хүүхдийн эсрэг гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгах хэрэгтэй гэж иргэний нийгмийн байгууллагууд үзлээ. Өнөөдөр найман төрийн бус байгууллага нэгдэж, Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүхэд хүсэлтээ уламжиллаа.
Өнгөрсөн онд 1650 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон, 238 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн, зам тээврийн осолд 940 хүүхэд өртөж, 45 хүүхэд нас барсан гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Ийнхүү хүүхдийн эсрэг гэмт хэрэг олноор үйлдэгдэж байгаа нь ялын зөөлөн бодлоготой холбоотой.
Тиймээс хүүхдэд амь нас, эрүүл мэнд, сэтгэл санааны хүнд хохирол учруулсан этгээдийг хатуу шийтгэдэг байх хууль эрх зүйн орчин бүрдүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаагаа тэд хэллээ. “Эх нутаг хүн зоноо хамгаалъя” ТББ-ын тэргүүн н.Хандсүрэнгийн ярианд анхаарлаа хандуулъя.
Хүүхдийн эсрэг гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгах хэрэгтэй гэв | ||
Үзсэн: 952 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.