Шууд Chart

ЭЕШ-ыг зохион байгуулах шалгалтын төвүүдийг эцэслэн тогтоожээ

2019-05-31 14:32:00

Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах шалгалтын төвүүдийг эцэслэн тогтоожээ. Улаанбаатар хотод шалгалтын 10 төв, орон нутаг тус бүрт нэг төв ажиллана.

Тодруулбал, нийслэлд 2, 24, 28,45, 48, 52, 84-р сургууль болон Монголын үндэсний их сургууль дээр зохион байгуулахаар төлөвлөжээ. Харин өмнөх оны төгсөгчид 5 болон 23-р сургууль дээр шалгалтаа өгнө. Боловсролын үнэлгээний төвийн захирал н.Ган-Эрдэнийн яриаг сонсгоё.

Архангай аймагт Хүмүүн цогцолбор сургуульд, Баян-Өлгий аймагт 3-р сургуульд, Баянхонгор аймагт Номгон цогцолбор сургуульд, Дархан-Уул аймагт Оюуны ирээдүй, Дундговь аймагт Эрдмийн далай цогцолборт, Завханд МУИС-ийн харьяа Эдийн засгийн сургуульд, Орхон аймагт 4-р сургуульд, Хөвсгөл аймагт Ирээдүй 21-р зуун сургуульд, Багануур Гүнгалуутай цогцолбор сургуульд өгөх бол үлдсэн аймгуудад аймгийн төвийн 1-р сургуульд тус тус өгөх юм байна.


ЭЕШ-ыг зохион байгуулах шалгалтын төвүүдийг эцэслэн тогтоожээ  
Үзсэн: 1740 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй