
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын сонгуулийн ажил энэ сард эхэлнэ. Доналд Трамп энэ талаараа “ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхөөр болсон албан ёсоор 6 дугаар сарын 18-нд зарлана” хэмээн мэдэгдсэн байна. Тэрээр мөн “2020 оны сонгуулийн өрсөлдөнө гэдгээ зарлах тэр өдөр Флорида мужийн Орландо хотод сонгуулийн ажлаа албан ёсоор эхлүүлнэ” гэж баасан гарагт твиттерт бичсэн байна.
Америкийн өмнөд бүсийн Флирида муж нь олон сонгогч оролцдог гэдгээрээ сонгуулийн санал хураалтад чухал нөлөөтэй, Ардчилсан намынхан болоод эрх баригч Бүгд найрамдах намынхны хооронд ширүүн тэмцэл болдгоор нь Америкчууд сайн мэддэг байна.
Өнгөрөгч 2018 онд болсон Америкийн завсрын сонгуульд эрх баригч Бүгд найрамдах намын нэр дэвшигчид парламентын дээд танхим болоод орон нутгийн удирдлагуудын суудлын өрсөлдөөнд маш бага зөрөөтэй ялалт байгуулсныг хэвлэлүүд сануулж байна.
Нөгөө талаар Америкийн 45 дахь ерөнхийлөгч эрх баригч Бүгд найрамдах намынхан дотроо өндөр дэмжлэгтэй байгаа ч, улс төрийн нэр хүнд-рейтинг нь 2018 оны туршид 40-өөд хувьтай байж өмнөх ерөнхийлөгч нараас харьцангуй бага байсныг ч бичиж байна.
“Трамп сонгогчдын дэмжлэгийг авах тал дээр бэрх байна” хэмээн ажиглагчид хэлж байна. Энэ зуурт сөрөг хүчин Ардчилсан намынхнаас 23 хүн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэж мэдэгдээд байна.
Доналд Трампын сонгуулийн ажил энэ сард эхэлнэ | ||
Үзсэн: 1120 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.