Шууд Chart

Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах шалгалтын төвүүд

2019-06-03 11:20:26

Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах шалгалтын төвийг эцэслэн тогтоожээ. Улаанбаатар хотод  шалгалтын 10 төв ажиллах бол орон нутаг тус бүрт нэг төв ажиллана.  Тодруулбал, Улаанбаатар хотод байгаа 10 төвд 2, 24, 28,45,48, 52,84 –р сургууль болон Монголын үндэсний их сургуульд зохион  байгуулахаар төлөвлөжээ. Харин өмнөх оны төгсөгчид 5 болон 23-р сургуульд өгнө. Боловсролын үнэлгээний төвийн захирал н.Ган-Эрдэнэ

Архангай аймагт Хүмүүн цогцолбор сургуульд, Баян-Өлгий аймагт 3-р сургуульд, Баянхонгор аймагт Номгон цогцолбор сургуульд, Дархан –Уулд Оюуны ирээдүй, Дундговьд Эрдмийн далай цогцолбор сургуульд, Завханд МУИС-ийн харьяа Эдийн засгийн сургуульд, Орхон аймагт 4-р сургуульд, Хөвсгөл аймагт Ирээдүй 21-р зуун сургуульд, Багануур Гүнгалуутай цогцолбор сургуульд  өгөх бол үлдсэн аймгуудад  аймгийн төвийн 1-р сургуульд  тус тус өгөх юм байна.  


Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах шалгалтын төвүүд  
Үзсэн: 1082 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй