Шууд Chart

Сургуульд орох 6 настны бүртгэлийн явц 75.7 хувьтай гарчээ

2019-06-03 12:03:52

Ерөнхий боловсролын сургуульд элсэн орох 6 настны бүртгэлийн явц 75.7 хувьтай гарчээ. Тавдугаар сарын 13-27-ны хооронд сургуульд шинээр элсэн орох хүүхдийн бүртгэлийг албан ёсоор зохион байгуулсан.

Нийт 38 мянга 232 хүүхэд бүртгүүлэхээс 28 мянга 940 хүүхэд бүртгүүлжээ. Үлдсэн 9292 хүүхдийн бүртгэлийн асуудлыг хэрхэн зохицуулах талаар Нийслэлийн Боловсролын газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга н.Жаргалантуулаас тодрууллаа.

Сургуульд шинээр элсэн орох хүүхдийн бүртгэлийн хувь ихэнх дүүрэгт 70 гаруй хувьтай гарсан бол Баянзүрх, Хан-Уул дүүрэгт хамгийн бага хувьтай буюу 60-аад хувьтай гарчээ.

Харин хамгийн өндөр хувийг Баянгол дүүрэг үзүүлж, 82.7 хувьтай гарчээ. Энэ жилийн бүртгэл хамран сургах тойргийг нарийвчлан тодорхойлж, сургуультай танилцах өдөрлөг болон Чингэлтэй дүүрэгт цахим бүртгэлийг анх удаа зохион байгуулснаараа онцлог болжээ.


Сургуульд орох 6 настны бүртгэлийн явц 75.7 хувьтай гарчээ  
Үзсэн: 1254 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй