
Төрийн захиргааны удирдах албан хаагчдад зориулсан "Манлайллын симпозиум: Өөрчлөлт хийх чадварыг хөгжүүлэх нь"сэдэвт сургалт Удирдлагын академийн хичээлийн төв байранд эхэллээ.
Сургалтаар Сингапур Улсын Темасек сангийн ТУЗ-ийн дарга, Төрийн албаны сургуулийн багш нар төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын тэргүүн болон эрхэлсэн түшмэлүүдэд “Цахим эрин дэх засаглал, манлайллын асуудлууд”, “Сингапурын төрийн үйлчилгээний өөрчлөлтийн удирдлага” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэх юм.
Мөн 2019 оны 09 дүгээр сарын 16-20-ны өдөр Удирдлагын академийн багш нарын кейс боловсруулах, түүнийг ашиглан сургалт зохион байгуулах чадавхийг дээшлүүлэх сургалт явуулна.
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Удирдлагын академи, Сингапурын Төрийн албаны сургууль хамтран Темасек сангийн дэмжлэгтэйгээр төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, төрийн албан хаагчдын сургалтын чадавхийг сайжруулахад чиглэсэн төсөл хэрэгжүүлж байна.
"Манлайллын симпозиум: Өөрчлөлт хийх чадварыг хөгжүүлэх нь" сэдэвт сургалт эхэллээ | ||
Үзсэн: 815 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.