Шууд Chart

Коби Брайант 13 настай охиныхоо хамт нисдэг тэрэгний ослоор амиа алджээ

2020-01-27 09:14:45

Дэлхийн сагсан бөмбөгийн од Коби Брайант өчигдөр өглөө 13 настай охиныхоо хамт нисдэг тэрэгний ослоор амиа алджээ.

84478063_1027778177597742_5926351168153321472_n

Тэдний сууж явсан нисдэг тэрэг Калабасасын ойролцоо уул мөргөн осолдсон бөгөөд найман зорчигч, нэг нисгэгч, нийт есөн хүн хамт явж байжээ. Тэднээс нэг нь ч мэнд үлдээгүй гэнэ.

Домогт сагсчин энэ жил 41 нас хүрч байв. 

Ослын шалтгааныг одоогоор тодруулаагүй байгаа бөгөөд тэр өглөө маш их манантай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсантай холбоотой байж болзошгүй байна. Болсон явдалтай холбогдуулан зөвхөн Америкийн спортын ертөнц бус, бусад салбарынхан ч гүн эмгэнэл илэрхийлж байна.

АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама “Коби талбай дээр болон талбайн гадна утгаараа домог байж чадсан. Эцэг эх хүний хувьд энэ аймшигтай явдлын улмаас Жианна охинтойгоо цуг хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн нь бүр ч харамсалтай. Мишель бид хоёрын зүгээс Брайнтын гэр бүлийнхэн, Кобигийн хань Ванессад гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ.

Дугаар 24 ба 8 үүрд тайван нойрс доо...

Одоо түүний гавьяа түүх болон үлдэнэ.

Коби Брайантын сүүлчийн тоглолт. 

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Коби Брайант 13 настай охиныхоо хамт нисдэг тэрэгний ослоор амиа алджээ  
Үзсэн: 2345 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй