Шууд Chart

Домогт сагсчин Леброн Жэймс хүүхдийн ном бичжээ

2020-02-19 13:01:12

Домогт сагсчин Леброн Жэймс “I Promise" нэртэй хүүхдийн ном гаргаж, ирэх наймдугаар сард уншигчдадаа хүргэхээр төлөвлөжээ.

Тэрбээр амьдралын боломж муутай гэр бүлүүдийн хүүхдүүдийг тав тухтай орчинд сурч, хүмүүжих боломжоор хангах зорилгоор “I Promise” нэртэй ерөнхий боловсролын сургуулийг төрөлх Акрон хотдоо 2018 онд нээсэн билээ.

Уг сургуульд нь суралцагсад үнэ төлбөргүй хооллохын зэрэгцээ хичээлээс гадуур олон нэмэлт сургалт, дамжаанд ямар ч өртөггүйгээр хичээллэх боломжтой аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Домогт сагсчин Леброн Жэймс хүүхдийн ном бичжээ   
Үзсэн: 1652 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй