Шууд Chart

“Юта Жазз” багийн тоглогч Руди Гоберээс “COVID-19” вирус илэрчээ

2020-03-12 11:09:09

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Юта Жазз” багийн тоглогч Руди Гоберээс “COVID-19” вирусний шинжилгээгээр эерэг буюу өвчилсөн гэсэн онош  гарчээ.

Иймд тус холбооны улирлын бүх тоглолтыг тодорхойгүй хугацаагаар цуцалсныг албан ёсоор мэдэгдсэн байна.

Мөн түүний багийнхан болон бусад тамирчинд халдвар тарсан байж болзошгүй хэмээн үзэж NBA бүх тоглогчоо шинжилгээнд хамруулахаа болжээ.

Уг нь энэ улирлын 82 тоглолтоос бүх баг 60 гаруйг нь хийгээд байсан бөгөөд ирэх дөрөвдүгээр сард тус холбооны плэй-оффын тоглолт эхлэх байсан юм.

Сонирхуулахад, Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбоо өмнө нь дөрвөн удаа улирлын тоглолтоо цуцалж байв.

Тодруулбал, 1995 онд гурван сарын хугацаатай, 1996, 1998-1999 онд зургаан сар гаруй хугацаатай (улирлын 82 тоглолтоос 50 тоглолт тоглогдсон), 2011 онд улирлын 82 тоглолтоос 66 тоглолт болж байсан юм.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Юта Жазз” багийн тоглогч Руди Гоберээс “COVID-19” вирус илэрчээ  
Үзсэн: 1810 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй