Шууд Chart

Алдарт сагсан бөмбөгч Майкл Жорданы пүүз 379,757 ам.доллараар зарагджээ

2020-08-12 10:59:32

GottaHaveRockandRoll.com-оос зохион байгуулсан дуудлага худалдааны үеэр алдарт сагсан бөмбөгч Майкл Жорданы 1985-1986 оны улиралд өмссөн, өөрийнх нь гарын үсэг бүхий “Air Jordan 1s” пүүзийг 379,757 ам.доллараар заржээ.

Түүнчлэн Жорданы “Чикаго Буллз” багтай хийсэн мэргэжлийн тамирчны анхны гэрээний хуулбар 57,068 ам.долларын үнэ хүрсэн нь гайхалтай юм. 

Гэрээний эх нь Майкл Жорданд байгаа бөгөөд ердөө канондсон хуудас цаас ийм үнээр зарагдсан хэрэг. 1985-1986 оны улиралд Жордан зүүн хөлийн гэмтлийн улмаас 18-хан тоглолтод оролцсон билээ.

Гэмтлээ илааршуулаад ирэхэд нь “Nike” компани түүнд бэртлээс сэргийлсэн зөөлөвчтэй пүүзийг тусгайлан хийж өгсөн байна. Энэ загварыг олон нийтэд зараагүй гэдэг.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Алдарт сагсан бөмбөгч Майкл Жорданы пүүз 379,757 ам.доллараар зарагджээ  
Үзсэн: 1215 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй