Шууд Chart

Монгол Улсын баг “FIBA world skill challenge” тэмцээнд өрсөлдөнө

2020-08-19 16:08:46

Дэлхийн сагсан бөмбөгийн холбооны (FIBA) “FIBA world skill challenge” тэмцээнд манай улсын тамирчид хүч үзэх нь ээ.

Монголын сагсан бөмбөгчид Ази тивээсээ нэгдүгээр байрт шалгарч, энэ сарын 18-23-нд болох тус тэмцээнд өрсөлдөх эрх авсан юм.

Азийн шилдгийг шалгаруулах урьдчилсан хэсэгт 12 баг өрсөлдсөн бөгөөд тэд хэсэгтээ хоёрдугаарт, Ливаны баг онооны дүнгээр нэгдүгээр байрт бичигдэж байв.

Тэгвэл Азийн хэсгийн тоглолтын эцсийн дүнгээр манай улсын баг тэргүүлж, “FIBA world skill challenge”-д тивээ төлөөлөн өрсөлдөх болсныг FIBA сайтаараа зарлажээ. Тус тэмцээнд дэлхийн шилдэг багууд өрсөлдөнө.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын баг “FIBA world skill challenge” тэмцээнд өрсөлдөнө   
Үзсэн: 1141 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй