Шууд Chart

Монгол хөвгүүд 17 хүртэлх насны дэлхийн аваргын шилдэг наймд шалгарлаа

2020-08-19 17:42:06

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу ФИБА-с зохион байгуулж буй онлайн ур чадварын тэмцээнд Монголын баг оролцож байгаа билээ.

Манай улсын багийн хувьд Азийн хэсгийн сонгон шалгаруулалтаас дэлхийн аваргад оролцох эрхээ авсан юм.

Тэгвэл тус шигшээ баг өчигдөр Туркийн шигшээ багийг 149-114, Уганда Улсын шигшээ багийг 142-119 харьцаагаар хожиж хэсгээсээ гарах болзлыг хангасан юм.

Харин өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтоо Беларусын багийн эсрэг хийж 112 оноог аваад байна.

Тоглолтын үр дүн нэг хоногийн дараа гардаг бөгөөд Беларус болон Монгол Улсын багын хожсон нь хэсгээ тэргүүлэх юм.

Тэмцээний хуваарийн дагуу маргааш амрах бөгөөд нөгөөдрөөс хасагдах шатны тоглолтууд эхэлнэ.

 

 













Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол хөвгүүд 17 хүртэлх насны дэлхийн аваргын шилдэг наймд шалгарлаа  
Үзсэн: 929 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй