Шууд Chart

Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хоёр хүү нэг багт хамт тоглож байна

2020-08-26 10:18:57

Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй насанд хүрэгчдийн В зэрэглэлийн УАШТ “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн спорт зааланд үргэлжилж байгаа билээ.

Энэ тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хоёр хүү “Бурхантын Буганууд” багт хамт тоглож байна.

Бага хүү Ш.Энхийн-Од нь Монголын сагсан бөмбөгийн шинэ “од” юм. Энэ жил 18 нас хүрч буй бөгөөд Улаанбаатар хотын төв талбайд 2019 оны зургаадугаар сард зохион байгуулсан 18 хүртэлх насны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-д тун амжилттай оролцож, “Мэргэн бууч” буюу хамгийн өндөр оноо авсан тамирчдын жагсаалтыг тэргүүлсэн билээ.

Харин том хүү Ш.Мөнхийн-Од нь одоо 21 настай. “Этүгэн” их сургуульд татварын эдийн засаг, нягтлан бодох бүртгэл мэргэжлээр суралцаж буй. Их сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багийн тоглогч бөгөөд Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнд багаараа амжилттай оролцож, алтан медаль хүртсэн амжилтай явна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хоёр хүү нэг багт хамт тоглож байна  
Үзсэн: 1758 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй