Шууд Chart

“Улаанбаатар MMC Энержи” баг Дэлхийн их дуулгын тэмцээнд оролцож байна

2020-09-02 08:43:53

Унгар Улсад өчигдөр өнөөдөр зохион байгуулагдах 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн их дуулгын тэмцээнд Монгол Улсын 3х3 эрэгтэй сагсан бөмбөгийн “Улаанбаатар MMC Энержи” баг оролцоно.

Тэд уг тэмцээнд чансаагаар есдүгээр байранд бичигдэж байгаа бөгөөд тэмцээний “B” хэсэгт Сербийн Нови Сад болон Чехийн Гумполец Бернард багтай нэг хэсэгт багтжээ.

“Улаанбаатар ММС Энержи” баг өнгөрсөн шөнө Сербийн Нови Сад багтай эхний тоглолтоо хийв.

Тус багийн бүрэлдэхүүнд Э.Цэрэнбаатар, Б.Дэлгэрням, Г.Цэнгүүнбаяр, Э.Дөлгөөн нар багтаад байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Улаанбаатар MMC Энержи” баг Дэлхийн их дуулгын тэмцээнд оролцож байна   
Үзсэн: 1106 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй