Шууд Chart

Бүх оддын тоглолтын тов гарчээ

2021-02-05 17:23:12

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лигийн Бүх оддын тоглолтын тов гарчээ. Энэ удаагийн тоглолтыг ирэх гуравдугаар сарын 7-нд Атланта хотын “State Farm Arena”-д зохион байгуулахаар болжээ.

Өмнөх улирлуудын Бүх оддын тоглолт гурван өдөр үргэлжилдэг уламжлалтай байсан. Тэгвэл энэ жилийнхийг цар тахлын улмаас ганцхан өдөрт багтаан зохион байгуулах гэнэ. Нэг өдөр болох учраас зарим тэмцээнийг нь хасч магадгүй. NBA-ийн Бүх оддын тоглолт бол үзэгчийн тоогоороо финалын тоглолттой эн зэрэгцдэг. NBA-ийн энэ улирлын завсарлага ирэх сарын 5-10-нд үргэлжлэх бөгөөд хоёр тоглолттой улирлын хоёрдугаар хагасын хуваарь тодорхойгүй байна. Бүх оддын тоглолт мэдээж үзэгчгүй болох бөгөөд тоглогчдын хувьд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахихаар болжээ.

Гэхдээ энэ нь эцсийн шийдвэр биш бөгөөд урьдчилсан байдлаар зарласан тов юм байна. Коронавирусийн цар тахлын тархалт хэрхэхээс шалтгаалж энэ сарын гурав дахь долоо хоногт эцэслэн батлах аж. Хэрвээ халдварын тархалт өндөр байвал Бүх оддын тоглолтыг цуцалж магадгүй гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Бүх оддын тоглолтын тов гарчээ  
Үзсэн: 1269 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй