Шууд Chart

Леброн Жеймс тансаг харшаа 20.9 сая ам.доллараар худалдана

2021-03-05 11:48:40

АНУ-ын сагсан бөмбөгийн NBA-гийн алдарт тоглогч Леброн Жеймс 2015 онд худалдаж авсан тансаг харшаа зарахаар болжээ. Уг харш нь АНУ-ын Калифорни муж улсын Брентвүүд байрлалтай бөгөөд 20.9 сая ам.доллараар худалдан авч байсан ч 20.5 сая ам.доллараар худалдах гэнэ.

Зургаан унталгын өрөө, найман угаалгын өрөөтэй уг тансаг харшийн загварыг алдарт архитектор Кен Унгар гаргасан байна.

Түүнчлэн Беверли Хиллзэд байрлах өөр нэг тансаг өргөөг өнгөрсөн жил 36 сая ам.доллараар худалдан авсан боловч бараг тэндээ амьдардаггүй гэдгийг эх сурвалж мэдээллэж байв.

Сонирхуулахад, тэрбээр "Lakers" сагсан бөмбөгийн багтай жилийн 154 сая ам.долларын гэрээ байгуулан дөрөв дэх жилдээ тоглож буй юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Леброн Жеймс тансаг харшаа 20.9 сая ам.доллараар худалдана   
Үзсэн: 1401 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй