Шууд Chart

Майкл Жордан Коби Брайнттай харьцсан хамгийн сүүлийн мессэж ил болжээ

2021-05-14 09:59:55

Сагсан бөмбөгийн домогт тамирчин Майкл Жордан шилдэг сагсан бөмбөгч агсан Коби Брайнттай харьцсан хамгийн сүүлийн мессэжээ ил болгожээ. Үүнийг уншигч танаа хүргье.

Коби: “Энэ Tequila (Виски) гайхалтай юм аа”. (Жордангийн Cincoro Tiquila)

Жордан: “Баярлалаа, дүү минь”

Коби: "Тийм ээ, Эрхэмээ. Танайхан сайн биз дээ?”

Жордан: "Бүгд сайн, танайхан?

Коби: "Сайн сайн"

Жордан: "Амралтаа сайхан өнгөрүүлээрэй. Удахгүй уулзана гэж найдаж байна шүү. Коби дасгалжуулагчаа. (Коби охин Жижи-гийнхээ багийг дасгалжуулж байсан)

Коби: "Та ч ялгаагүй дасгалжуулагч шүү дээ. Hey, дасгалжуулагчаа би яг одоо сэлгээний сандал дээр сууж байна. Бид энэ багийг 45-8-аар хожиж байна" хэмээн хоорондоо хамгийн сүүлд зурвасаар харьцжээ.

Кобигийн хамгийн сүүлийн зурвасын талаар Жордан "Түүний энэ зурвас надад их таалагдсан. Учир нь Кобигийн төрөлхийн өрсөлдөөнч чанарыг нь харуулж байгаа юм" гэжээ.

Жордангийн хувьд Коби Брайнтын алдрын танхимын танилцуулга хийх билээ.

Энэ талаараа Жордан "Ванесса Кобиг өнгөрөхөд л надад үүнийг хэлж байсан юм. Би Ванессад “Аан гээч хүнд цаг үе ирснийг маш сайн мэдэж байна. Хэрвээ би хэрэгтэй бол үргэлж бэлэн байх болно оо” гэсэн. Ванесса хэрвээ та алдрын танхим дээр Кобиг төлөөлж зогсвол би баярлах болно гэсэн. Мэдээж миний хувьд нэр төрийн хэрэг. Шак бид хоёрын нэг байх нь ойлгомжтой. Учир нь тэд хамтдаа гурван удаа аваргалсан шүү дээ. Үнэхээр миний хувьд нэр төрийн хэрэг байх болно. Гэр бүлийн гишүүн шиг нь зогсохтой адил шүү дээ. Коби надад асар их хүндлэл үзүүлж, миний хийснээс үлгэр жишээ авдаг байсан. Би үүнийг өөрийн дэмжлэгээр хариулах болно. Би ч Кобиг бүх цаг үеийн хамгийн агуу тоглогчдын нэг гэж бодож хүндэлдэг" гэжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Майкл Жордан Коби Брайнттай харьцсан хамгийн сүүлийн мессэж ил болжээ  
Үзсэн: 1995 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй