Шууд Chart

Улсын цол хүртсэн бөх шинжилгээний хариу иртэл цол тэмдэг биш батламж гардана

2021-05-19 14:54:14

МҮБХ-ны Цэцдийн зөвлөл саяхан хуралдаж, дүрмийн олон өөрчлөлт хийсэн юм. Үүний нэг бол допингийн асуудал.

Энэ талд тэд улсын баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авч Допингийн эсрэг үндэсний төв хүргүүлж, БНСУ руу явуулж шинжлүүлнэ. Улмаар хариуг нь баяр наадам зохион байгуулах хорооны бөхийн салбар комисст хүргүүлснээр үр дүнг нийтэд зарладаг.

Харин Цэцдийн зөвлөлийн зүгээс бөхчүүдийн эрх ашиг, эрүүл мэнд, үндэсний спортоо хамгаалахын тулд допингийн шинжилгээ авах ажлыг МҮБХ өөрсдөө зохион байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Мөн наадмын өдөр улсын цол хүртсэн бөхөд цол биш зөвхөн батламж олгох юм байна. Харин шинжилгээний хариу гараад ямар нэгэн асуудалгүй гэдэг нь батлагдвал тэр үед Ерөнхийлөгч албан ёсоор зарлигаа гаргаж, цолны үнэмлэх, тэмдгийг нэг өдөр гардуулах юм байна.

Тиймээс шинжилгээний хариу гартал бөхчүүд авсан шинэ цолоороо бүх шатны барилдаануудад оролцож болох аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улсын цол хүртсэн бөх шинжилгээний хариу иртэл цол тэмдэг биш батламж гардана   
Үзсэн: 1117 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй