Шууд Chart

Эрэгтэй баг олимпын эрхийн төлөөх сүүлийн тоглолтоо өнөө шөнө хийнэ

2021-05-28 16:55:24

Сагсан бөмбөгийн 3x3 сэрэгтэй баг олимпын эрхийн төлөөх сүүлийн тоглолтоо өнөө шөнө 01:30, 03:35 цагаас Чех, Бразилын шигшээ багуудтай хийнэ.

"Токио-2020" олимпын эрх олгох FIBA 3x3 сагсан бөмбөгийн сүүлийн тэмцээн Австри Улсын Грац хотод болж байгаа билээ. Тэмцээний эхний өдөр манай тамирчид Польш, Туркийн шигшээ багыг хожсоноор хэсгээ тэргүүлж байгаа. Шигшээ багийн залуус Польшийг 22-18, Туркийг 21-18 харьцаагаар тус тус буулган авсан.

Тус тоглолтод Г.Цэнгүүнбаяр, Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар нар тоглосон бөгөөд Э.Дөлгөөн хоёр тоглолтод нийт 16 оноог авч багаа тэргүүлжээ.

Манай улсаас гадна Бразилын баг Чех, Туркийг хожин хоёр хожилтойгоор хоёрдугаар байранд бичигдэж байна.

Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг дөрвөн хэсэгт хуваагдан тоглож байгаа ба манай шигшээ баг "A" хэсэгт Польш, Бразил, Турк, Чехийн шигшээ багтай таарсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Эрэгтэй баг олимпын эрхийн төлөөх сүүлийн тоглолтоо өнөө шөнө хийнэ  
Үзсэн: 1283 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй