Шууд Chart

Сагсчин охид сүүлийн тоглолтоо хийлээ

2021-07-27 14:11:16

Багийн спортын төрлөөр олимпод анхлан орж түүх бүтээсэн 3х3 сагсны охид сүүлийн тоглолтоо БНХАУ-ын багын эсрэг хийж, 21:9-өөр хожигдлоо.

Монголын багийн мэргэн бууч Э.Чимэддолгорыг хугархай хуруу нь ихээхэн зовоож байсан ч шүд зуун тоглосоор таван оноо авч, багаа тэргүүлсэн юм.

Манай охид хэдийгээр олимпын дэвжээнээ ялалт байгуулж чадаагүй ч эрх аван өрсөлдсөн нь өөрөө том амжилт байлаа.

Түүнчлэн дэлхийн шилдэг багуудтай ана мана үзэлцэж чадна, тэднийг хожиход ойрхон ирсэн гэдгээ харуулсан нь хамгийн чухал байв.

Шинэ түүхийн эзэд болсон сагсчин охиддоо томоос том амжилт хүсье!

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сагсчин охид сүүлийн тоглолтоо хийлээ  
Үзсэн: 2021 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй