Шууд Chart

Цагдаагийн 102 утсанд дуудлага ирсэн тул иргэн Г.Ган-Очирыг саатуулсан гэв

2021-08-04 13:16:36

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад, "Өнөөдөр 09:04 цагт цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд иргэн Г-ын хөршөөс зөрчлийн тухай дуудлага мэдээлэл ирсэн.

Ийн тус дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид очиж, иргэн Г-г хэлтэстээ аваачиж, шалгаж байгаад, эрүүлжүүлэх байранд оруулсан. Одоо шалгалтын ажиллагаа явуулж байна" гэв.

Мөн Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс лавлахад иргэнээс ирсэн дуудлагын дагуу иргэн Г-ын гэрт очсон. Холбогдох шалгалтын ажиллагаа хийгдэж байна" гэлээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Цагдаагийн 102 утсанд дуудлага ирсэн тул иргэн Г.Ган-Очирыг саатуулсан гэв  
Үзсэн: 804 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй