Шууд Chart

3х3 сагсан бөмбөгийн U23 дэлхийн аваргын тэмцээн Улаанбаатар хотноо болно

2021-08-06 09:23:01

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/ 23 хүртэлх насны 3х3 дэлхийн аварга шалгаруулах III тэмцээн Улаанбаатар хотноо ирэх аравдугаар сарын 11-15-нд зохион байгуулагдана.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Л.Мягмаржав "FIBA 3x3 U23 Дэлхийн аваргыг Монгол улсдаа авч ирж байгаадаа бид маш их баярлан, бахархаж байна" гэсэн бол ФИБА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андреас Загилис "Өөр өөр улсад сагсан бөмбөгт гялалзах боломжийг 3х3 олгож буйн гайхамшигтай үлгэр жишээ Монгол Улс болсоор байна" гэв.

Улаанбаатар хотноо 2017 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнийг 2019 онд 18 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулж байсан туршлагатай.

Дашрамд дурдахад "Токио-2020" наадамд 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн баг эрхээ аван оролцсон нь Монгол Улс түүхэндээ анх удаа багийн спортын төрлөөр олимпод мөрөө үлдээсэн онцлох үйл явдал юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

3х3 сагсан бөмбөгийн U23 дэлхийн аваргын тэмцээн Улаанбаатар хотноо болно  
Үзсэн: 1628 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй