Шууд Chart

Фото мэдээ: “Дээлтэй Монгол наадам”-ын шилдгүүдийг шалгарууллаа

2021-08-18 10:14:09

Энэ жилийн “Дээлтэй Монгол наадам”-ыг “Dance Chance” энтертайнменттай хамтран цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар “Дээлтэй монгол чалленж”, “Dance chance” бүжгийн уралдааныг нэг сарын хугацаанд зохион байгуулсан юм.

“Дээлтэй Монгол чалленж” уралдаан цахим орчинд 1.2 сая хүнд хүрч, 624 мянган хүн үзсэн. Харин бүжгийн уралдаанд Улаанбаатар хотын есөн дүүрэг, 20 аймаг болон Герман, Солонгос, Япон, АНУ, Швед зэрэг зургаан улсаас нийт 5000 гаруй оролцогч оролцож, 200 гаруй бичлэг ирүүлсэн нь үндэсний хэмжээний томоохон уралдаан болсон юм. Цахим бүжгийн уралдааны хамгийн бага нь таван настай оролцогч байсан бол ахмад нь 73 настай өндөр настан байв.

Уралдааны шилдгүүдийг шалгаруулж, шагналыг нь өнөөдөр гардууллаа.


Фото мэдээ: “Дээлтэй Монгол наадам”-ын шилдгүүдийг шалгарууллаа  
Үзсэн: 4264 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй