Шууд Chart

Есдүгээр сарын 1 /фото/

2021-09-01 14:43:02

2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэлж байна. Хэдий цар тахалтай үе ч гэлээ хүүхэд багачууд маань танхим, цахим сургалт хосолсон байдлаар хичээллэхээр болсон. Энэ хичээлийн жилд нийслэлд төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын 286 сургууль үйл ажиллагаагаа явуулах юм. Улаанбаатар хотын хэмжээнд 341.500 сурагч сургуульд хамрагдах тооцоо гарснаас 38.842 сурагч нэгдүгээр ангид элсэж байна.

"Ковид-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс сандал хоорондын зай 1.5 метр байхаар тооцож, нэг ангид 20-иос илүүгүй суралцагч хичээллүүлэх юм. Сурагчид та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалтаа зүүж, гараа тогтмол ариутган халдваргүйжүүлснээр өөрийгөө болоод найзуудыгаа халдварын эрсдэлээс хамгаалаарай.


Есдүгээр сарын 1 /фото/  
Үзсэн: 4365 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй