Шууд Chart

Төв аймагт сагсан бөмбөгийн 3х3 талбай ашиглалтад орлоо

2021-09-09 12:16:46

Төв аймгийн Зуунмод хотноо сагсан бөмбөгийн 3х3 стандарт талбай ашиглалтад орсноор хүүхэд залуусын зорьж очиж тоглох, чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай газар нэгээр нэмэгдлээ. Уг талбайг Хаан банк бүтээн байгуулсан бөгөөд 30 жилийнхээ ойн хүрээнд ийнхүү бэлэг барьжээ.

Мөн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 21 аймаг, нийслэлийн Багануур, Багахангай дүүрэгт ч ийм жишиг талбай байгуулж өгөх аж.

Төв аймгийн хүүхэд залуус спортоор, тэр дундаа сагсан бөмбөгөөр сонирхон хичээллэх дуртай. Улсын хэмжээний томоохон уралдаан тэмцээнд тасралтгүй амжилттай оролцож ирсэн. Тухайлбал, насанд хүрэгчдийн сагсан бөмбөгийн “Төв ургац” баг нь лигийн тэмцээнд жил бүр амжилттай оролцож, дэд байрт шалгарч байсан бол өсвөрийн сагсан бөмбөгийн шигшээ баг нь улс, бүсийн наадмаас алт, мөнгөн медаль хүртээд байна.

Үндэсний сагсан бөмбөгийн шигшээ багт тус аймгаас ОУХМ Д.Дэлгэрням, спортын мастер А.Батхуяг нар тоглодог. Мөн түүнээс гадна Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул, гавьяат тамирчин Ц.Шаравжамцын нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн жил бүр зохион байгуулагдаж, 80-90 баг оролцон, ширүүхэн өрсөлддөг гэхээр сагсан бөмбөгийн спорт тус аймагт нэлээд өндөр хөгжсөнийг илтгэж буй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Төв аймагт сагсан бөмбөгийн 3х3 талбай ашиглалтад орлоо  
Үзсэн: 1463 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй