Шууд Chart

“Хот өвөлд бэлэн” арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгууллаа

2021-09-10 17:07:39

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан “Хот өвөлд бэлэн” нэгдсэн арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Уг арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил хог хаягдал, тээвэрлэлт, зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ болоод инженерийн хангамжийн 43 байгууллага оролцсон юм.

Тус байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажил, тоног төхөөрөмж, машин техник, хувцас, хэрэглэлийн бэлэн байдлаа иргэд, олон нийтэд танилцуулан, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж буй ажлуудаа нээлттэй мэдээлэв. Цар тахлын нөхцөл байдлын улмаас уг арга хэмжээг нэг өдөр л зохион байгуулж байгаа юм.


“Хот өвөлд бэлэн” арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгууллаа  
Үзсэн: 1918 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй