Шууд Chart

“Өнтэй өвөлжье” өдөрлөг хоёр өдөр үргэлжилнэ

2021-09-11 15:22:09

Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төрөөс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг иргэдэд танилцуулах зорилготой “Өнтэй өвөлжье” өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэллээ.

Хоёр өдөр үргэлжлэх тус өдөрлөгт Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар, “Таван толгой түлш” ХХК тэргүүтэй төрийн болон төрийн бус 30 гаруй байгууллага  оролцож байна.

Өдөрлөгт ирсэн иргэд түлш хэрэглэхгүйгээр дулаан өвөлжих боломжтой технологийн шийдлүүдийг сонирхох, гэрийн дулаалгын хөнгөлөлттэй төсөлд хамрагдах, “Сайн” сайжруулсан түлшний карт болоод угаарын хийн мэдрэгчээ шинээр захиалах боломжтой.

Мөн Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авах цэг байгуулж, зарим өргөдөл, гомдлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байна. 


“Өнтэй өвөлжье” өдөрлөг хоёр өдөр үргэлжилнэ  
Үзсэн: 1869 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй