Шууд Chart

Хэрэглэгчдэд болзол тулгаж худалдаалалт хийсэн "Синчи фуудс" ХХК-д 20 сая төгрөгийн торгууль ногдуулав

2021-09-25 08:16:14

Шатахууны борлуулалт хязгаарлалттай байгаа энэ үед хэрэглэгчдэд болзол тулгаж худалдаалалт хийсэн "Синчи фуудс" ХХК-д 20 сая төгрөгийн торгууль ногдууллаа.
 
"Синчи фуудс" ХХК нь өөрийн нэрийн "Махлаг" махны төрөлжсөн мухлагт худалдаалж буй бүтээгдэхүүнээс худалдан авалт хийсэн тохиолдолд "Синчи ойл" шатахуун түгээх станцаас 40,000 төгрөгийн шатахууны талон олгож байгаа тухай хэрэглэгчдээс гомдол ирүүлсэн. Уг гомдолд 2021 оны 9 дүгээр сарын 23, 24-ний өдөр хяналт, шалгалт хийж дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсгийг зөрчсөн нь тогтоогдсон тул 20 сая төгрөгийн торгууль оногдуулав.
 
Хуулийг сийрүүлбэл;
 
Зөрчлийн тухай хуулийг 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт - Хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.
Эх сурвалж: ШӨХТГ

Хэрэглэгчдэд болзол тулгаж худалдаалалт хийсэн "Синчи фуудс" ХХК-д 20 сая төгрөгийн торгууль ногдуулав  
Үзсэн: 926 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй