Шууд Chart

“Төв буганууд” клуб Төв аймгийн удирдлагуудад хүндэтгэл үзүүлэв

2021-10-22 17:32:57

2018 оноос эхлэн Төв аймгийн ХБХ-ны дэргэд Төв буганууд клубийг үүсгэн байгуулж, 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсоноор 2019 оны үндэсний 1 дүгээр лигийн эрх авч, 2020 оны Үндэсний нэгдүгээр лигт амжилттай оролцож 4 дүгээр байрт шалгарсан түүхтэй.

Тэгвэл тус клуб Монголын Хөл бөмбөгийн холооны хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн болох “Хайсенс” үндэсний дээд лигт дэвшихийн төлөө “Хоромхон” клубтэй 10 удаагийн тоглолтыг хийж улмаар нийлбэр дүнгээр 6:4-аар ялалт байгуулсан байна.

Энэхүү тоглолтын үр дүнгээр “Төв буганууд” баг 2021 нэгдүгээр лигээс ирэх жилийн дээд лигийн эрхээ авсан.

Өнгөрсөн хугацаанд орон нутагтаа хөл бөмбөгийн спортыг дэмжин ажиллаж, Төв буганууд клубийн үйл ажиллагаа, тамирчдын бэлтгэл сургуулилалтад анхаарч ирсэн аймгийн удирдлагууд багийн төлөөл хүндэтгэл үзүүллээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Төв буганууд” клуб Төв аймгийн удирдлагуудад хүндэтгэл үзүүлэв  
Үзсэн: 1948 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй