Шууд Chart

Коби Брайант болон түүний охины хөшөөг босгожээ

2022-01-28 10:50:40

Алдарт сагсан бөмбөгчин Коби Брайант охин Жанна болон бусад долоон хүмүүсийн хамт одоогоос хоёр жилийн өмнө нисдэг тэрэгний ослоор харамсалтайгаар амиа алдсан билээ.

Тэгвэл өнгөрсөн лхагва гарагт Калифорни мужийн Калабасас хотод буюу нисдэг тэрэгний осол болсон газарт Лос-Анжелес Лейкерс багийн тоглогч агсан Коби Брайант болон түүний охин Жанна нарын хөшөөг босгожээ.

Энэхүү хөшөөг уран барималч Дэн Медина бүтээсэн байна. Уг хөшөөнд Кобиг Лейкерсийн хувцастайгаар охин Жаннаг тэвэрч бие бие рүүгээ инээмсэглэж байгаагаар дүрсэлжээ. Мөн хөшөөг Кобигийн охин Жаннаг спортын хувцастай сагсан бөмбөг гартаа барьсан байгаагаар бүтээжээ.

Уг дурсгалын хөшөөнд 2020 оны нэгдүгээр сарын 26-нд нисдэг тэрэгний ослоор амиа алдсан Коби Брайант болон бусад долоон хүний нэрсийг бичжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Коби Брайант болон түүний охины хөшөөг босгожээ  
Үзсэн: 852 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй