Шууд Chart

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн U16 насны УАШТ болно

2022-02-07 10:57:06

Монгол Улсын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн U16 насны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-23-нд “Royal 3×3 Event Hall”-д болно.

Тус тэмцээнээс энэ онд ОХУ-ын Владивосток хотод болох Азийн хүүхдийн наадамд оролцох Монгол Улсын U16 насны шигшээ багийг сонгон шалгаруулах аж.

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн U16 насны улсын аварга шалгаруулах тэмцээнд 2006 оноос хойш төрсөн тамирчид оролцох бөгөөд хот, дүүрэг, аймаг, сургууль, клубийн баг өрсөлдөх юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн U16 насны УАШТ болно   
Үзсэн: 894 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй